Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол орчимд ашиглалтын шаардлага хангахгүй хэд, хэдэн барилгаас 1-48, 2-48, 4-48 дугаар байрыг эхний ээлжид буулгаж, дахин барихаар ажлаа эхлээд байна.
Тус орон сууцуудад оршин суудаг 144 өрхийн төлөөлөл болсон иргэдтэй Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Эхний шатанд төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ханган, 1-48, 2-48, 4-48 дугаар байрны үнэлгээ гаргах, барилгыг буулган барих хугацаанд эрсдэлийг тооцож, холбогдох арга хэмжээг шуурхай авахад анхаарахаар талууд тохиролцов. Уулзалтад Нийслэлийн Орон сууцны корпораци, Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтнүүд оролцсон юм.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 100 айл дахь хуучны хоёр давхар гурван байрыг буулгаж, шинэчлэн барих төсөл хэрэгжүүлнэ. Зуун айлын “Жоби” худалдааны төвийн дэргэд байрлах эдгээр байр нь мөн шаардлага хангахгүй байгаа тул энэ онд төсөл хэрэгжүүлнэ. 1960 оноос өмнө барьсан нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснээр эдгээр барилгыг дахин төлөвлөж, олон айлын амьдрах орчин сайжрах аж.
13 цагийн өмнө
15 цагийн өмнө
15 цагийн өмнө
17 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.