Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наранплаза” төв хүртэлх 440 метр автозамыг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулжээ. Нийслэлийн анхны шөнийн гудамжны нээлт маргааш 21.00 цагаас болох юм.
Хуучнаар “Сөүлийн гудамж”-нд сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгожээ. Мөн ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлууд хийгдлээ.
“Шөнийн гэрэлт гудамж” долоо хоног бүрийн баасан гарагийн 22.00 цагаас даваа гарагийн 06.00 цаг хүртэл ажиллана. Энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлан, хамтлаг дуучид, ардын урлагийнхан гээд урлаг соёлынхон тоглолт зохион байгуулж, тусгайлан суурилуулсан том дэлгэцээр иргэд хошин шог, концерт гэх мэт сонирхол татсан олон зүйлсийг үзэж сонирхох боломжтой болох юм.
А.Уянга
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.