Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийг дэмжигч Ираны телевиз Омраны гэрт зочилж, хүүгийн аавтай ярилцжээ. Харин Омраны аав хүүгийнх нь зургийг барууны хэвлэлүүд буруу ташаа суртал ухуулгын хэрэгсэл болгон ашигласанд дургүйцэж байгаагаа ярьсан байна. Түүний ярьснаар бол хүү нь хүмүүсийн бодсон шиг ноцтой гэмтээгүй, эмнэлэгт ч очих шаардлагагүй байжээ. Түүний нүүрэн дээр хатсан цус өөрийнх нь биш, аавынх нь шархнаас гоожсон цус бөгөөд аав нь хүүгээ бөмбөгдөлтийн үеэр хамгаалж, өөрөө шархаджээ. Бүх зүйл өнгөрсний дараа гэрийн эзэн бусад хүүхдээ нурангиас гаргахаар явсан хойгуур хүүг нь түргэн тусламжийн машинд суулган, барууны гэрэл зурагчид зургийг нь авч, Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийн эсрэг суртал ухуулгадаа ашигласан гэнэ.
Ямартай ч, олны сэтгэлийг өвтгөж байсан Омран Дикниш хүү төрөлх хотдоо эрүүл саруул аж төрж, нэг ч гэсэн сири хүүхэд гэр бүлтэйгээ хамт эсэн мэнд амьдарч байгаа тухай сайхан мэдээ олонд ийнхүү хүрч эхэллээ.
Б.Номун
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.