Нийслэлийн хэмжээнд өвөлжилт хүндэрч болзошгүй 36 төсөвт байгууллага байснаас судалгааны дагуу хоёр эмнэлэг, зургаан цэцэрлэг, долоон сургууль, нэг халаалтын зуухны дулааны шугам сүлжээний засварын ажлыг бүрэн дуусгажээ.
Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтын ажлууд, авто замын засвар шинэчлэлтээс үүдэлтэй ухсан нүх, сэтэлсэн зам, гарцыг засаж, бүрэн дуусгах үүргийг Хотын дарга өгсөн. Үүний дагуу инженерийн шугам сүлжээнд гарсан эвдрэл, гэмтлийг бүрэн засаж дуусгажээ. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 98.9 хувьтай биелээд байгааг шуурхай зөвлөгөөнд танилцууллаа.
Нийтийн тээврийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг сайжруулж, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх, техникийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах үүргийн дагуу 848 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийжээ.
218 зөрчил илэрсний дотор 115 жолоочийн бүхээгт хаалт хийгээгүй байсан бол 50 жолооч амны хаалт зүүгээгүй, автобусуудад гар ариутгагч тавьдаггүй, гадна цэвэрлэгээ хангалтгүй байжээ. Эдгээр нийтлэг зөрчлүүдийг цаашид давтахгүй байхыг анхааруулсан байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.