Нийслэлийн хэмжээнд мөрдөж байгаа “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийн хэрэгжилтийн хугацаа дуусаж байгаа аж. Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг боловсруулжээ.
Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хариуцлагатай үйл ажиллагаанд иргэн бүрийн санал, оролцоо нэн чухал. Иймд аравдугаар сарын 29-нийг дуустал иргэд, олон нийтээс хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал авч байна.
Санал авах үйл ажиллагааг дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлаас шалтгаалан цахим хэлбэрээр авч байгаа аж. Харин цахимаар санал өгөх боломжгүй иргэд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, харьяа хороондоо очиж, ерөнхий төлөвлөгөөний талаарх мэдээлэлтэй танилцан, саналаа өгөх боломжтой юм байна.
Иргэн та ulaanbaatar2040.mn вэб хуудас, санал, Улаанбаатар 2040 пэйж, Улаанбаатар 2040 твиттер хаяг зэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгслүүд болон харьяа хороогоор дамжуулан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн талаарх мэдээллийг авч, саналаа идэвхтэй өгнө үү. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж болон 94442040 дугаарын утаснаас авах боломжтой.
Эх сурвалж: Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.