Мэргэжлийн сүмо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар шийджээ. Энэ тухай Японы NHK телевиз мэдээллээ. Тэрбээр бэртлийн улмаас таван башё өнжсөний эцэст өнгөрсөн долоодугаар сарын башёд түрүүлсэн. Ингэснээр тэрбээр 45 дахь түрүүгээ хүртсэн юм. Баруун өвдгөндөө авсан бэртэл нь бүрэн эдгэхгүй байгаа учраас цаашид барилдахгүй байх нь зүйтэй гэж үзжээ.
Уг нь Их аварга Хакүхо М.Даваажаргал 45 дахь түрүүгээ авсныхаа дараа “Таны дараагийн зорилт юу вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Их аварга болоод 899 даваа аваад байна. Тэгэхээр дараагийн зорилт бол 900 дахь даваагаа авах” хэмээн хариулж байсан юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.