Автомашины албан татвараа энэ сарын 7, 8-нд торгуульгүй төлөөрэй

2017-06-6 Нийслэл

 

Сангийн  яамын Нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 7-8-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг харьяалал харгалзахгүй /торгуульгүй/ төлөх боломжтой юм байна. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хуулийн хугацаа 2017 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон.

Тиймээс тээврийн хэрэгслийнхээ албан татварыг хугацаандаа төлөөгүй жолооч нар маргааш төв талбайд болох өдөрлөгийн үеэр төлбөрөө ямар нэгэн торгуульгүйгээр төлөх бүрэн боломжтой. Албан татвар, төлбөр төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1288, 7011-0705 дугаараас лавлана уу.

Нийслэлийн Татварын газар

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.