Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших нийт 156 га газарт Сэлбэ дэд төв буюу нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт баригдаж байгаа.
Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн хүрээнд хэрэгжиж буй уг Сэлбэ дэд төвийн цогц бүтээн байгуулалтын нэг, үерийн хамгаалалтын далан сувгийн дотор ханын цутгалт болон далангийн дагуух нийт 3.01 га газарт шаварлаг хөрсийг сольж ногоон байгууламж, сагсан бөмбөгийн талбай, тоглоомын талбай, чийрэгжүүлэх төхөөрөмж, иргэдийн амарч суух сандал, сүүдрэвч, явган хүний зам зэргийг цогцоор нь тохижуулж ашиглалтад орууллаа.
Тохижилт угсралтын ажлыг “Боди пропертиз” ХХК 2019 оноос эхлэн гүйцэтгэсэн бөгөөд энэ онд ашиглалтад орсноор иргэдийн амрах эко орчин нөхцөл сайжирч буй юм гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
6 цагийн өмнө
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.