“Папилон-7” системтэй боллоо

2021-08-30 Нийслэл

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газарт гарын хээний автомат харьцуулалтын “Папилон-7” системийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд гарч байгаа гэмт хэргийг хурдан шуурхай илрүүлэх зорилгоор шүүх, цагдаа, эмнэлгийн байгууллагуудад шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ийнхүү шийдвэрлэн өгч байгаа юм.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн нь 1998 оноос “Папилон-4” системийг ашиглаж эхэлсэн.

Харин өнөөдөр хүлээлгэн өгсөн системийн хувьд хамгийн дэвшилтэт бөгөөд хурууны хээний нэг хэсгийг уншуулахад л таних боломжтой аж. Уг системийг гэмт этгээдийг илрүүлэх, эрэн сурвалжлах, хэн болох нь тодорхойгүй цогцсыг таньж тогтоох зэрэгт ашиглах юм. Ингэснээр гэмт хэргийг хурдан шуурхай илрүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байна.Энэ үеэр нийслэлийн ГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан “Гэмт хэргийг түргэн шуурхай, шинжлэх ухааны үндэслэлтэй нотлон тогтоох, шүүхийн шинжилгээний байгууллагын ажил, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх нь чухал. Тиймээс Шүүхийн шинжилгээний газар өнөөдрөөс ОХУ-ын гарын хээний автомат харьцуулалтын системийг ашиглаж байна.

Энэ бол дэлхийн улс орнуудын хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт систем. Ингэснээр шинжээчийн дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр 100 хувь үнэн зөв нотлох боломжтой боллоо” хэмээв.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.