2021-2022 оны хичээлийн шинэ хичээлийн жил 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас Нийслэлийн боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт шалгалтыг эхлүүлээд байна. Энэ сарын 16-наас 21-ний өдрийн хооронд үргэлжлэх тус шалгалтаар нийтийн тээврийн үйлчилгээний газрын “Тeхникийн хяналтын үзлэгийн төв”-д Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг цэцэрлэг, eрөнхий боловсролын сургуулиудын хүүхэд тээвэрлэх автобус эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, жолооч нарыг хамруулан явуулна.
Тодруулбал, шалгалт 8 цэгт явагдаж, 140 гаруй автобуст үзлэг хийх юм.
10 цагийн өмнө
12 цагийн өмнө
12 цагийн өмнө
14 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.