Өмгөөлөгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг зургаан сар 30 хувь хасав

2021-05-25 Энэ 7 хоногийн онцлох


Хатуу хөл хорионы дэглэм зөрчиж, архидан согтуурсан, биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байсан нэр бүхий шүүгч нарт хариуцлага тооцжээ.

Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаан өнөөдөр болж Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар нарыг огцруулах шийдвэр гаргасан бол Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д.Болдбаатарын цалинг зургаан сарын хугацаанд 30 хувиар хасах шийтгэл ногдуулсан байна.

Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.16-д шүүгчид албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл ногдуулсан бол Ёс зүйн хороо шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ. Уг шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ хэмээн заасан байдаг.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.