Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зургаадугаар сарын 9-нд зохион байгуулахаар товлосон.
Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд нийслэл, дүүргүүдийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнтэй санал солилцож, уулзлаа.
Нийслэлийн хэмжээнд 457 хэсгийн хороонд 3,793 төрийн алба хаагч ажиллахаар томилогдоод байна. Энэ удаагийн сонгууль коронавируст халдварын цар тахалтай үед зохион байгуулагдах гэж байгаа тул цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг боловсруулж батлуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд үүрэг болгосон.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын А/357 дугаар захирамжаар нийслэлийн бүх шатны сонгуулийн байгууллагын сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулах, сонгуулийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон юм. Энэ нь нийслэлийн бүх шатны сонгуулийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явагдах нөхцөлийг бүрдүүлнэ.
Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөллийг оруулж буй.
Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний алба хаагчийг нээлттэй бүртгэсэний үндсэн дээр томилон ажиллуулж байгаа нь энэ жилийн сонгуулийн онцлог болж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30431
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.