УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх, ухааны сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэв.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр ажил тарсаны дараа түүнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлсэн билээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд боловсролын сайд ажлаа муу хийсэндээ биш, ялзарсан аппаратнаасаа болж огцорч байна гэж өмгөөлж байсан юм. Харин зарим гишүүд иймд хариуцлага тооцож байгаа асуудлыг дэмжиж байна. Энэ бол салбарын сайдын асуудал биш. Дунд шатны дарга нар иргэдийг хохироодог, авлигын асуудалд ороогддог, багийн зарчмаар ажиллаж чаддаггүй. Өнөөдөр манай улсад боловсон хүчний бодлого маш их дутагдаж байна. Танил талаараа томилгоо хийж байна. Тэдгээр улс нь ажлаа мэддэг бол бас ч яахав. Гэтэл ажлаа огт мэддэггүй. Өмнөх олон жилийн алдааг давтаж болохгүй. Ер нь бүхэлд нь төрийн албыг эргэн харж, шинэчлэлийн салхийг эхлүүлээсэй гэж бодож байна гэсэн юм. Мөн сайд нь огцордог юм байж, тэгвэл яамны аппаратыг солих хэрэгтэй ч гэсэн санал гарсан юм.
Мөн сайдыг огцруулахыг дэмжихгүй байгаа гишүүд ч саналаа хэллээ. Тухайлбал, “60 тэрбум төгрөг бүрдүүлээгүй болохоор сайд огцорч байна. Та нар хамгийн ядарсан нэгнээ огцруулж байна. Би хоёр сарын өмнө хоёр хүн нас барсан асуудал дээр нэг сайдыг огцруулья гэсэн боловч та нар яриагүй”. “Зөв жишгийг буруу хүнээр эхлүүллээ. Энэ хүний туршлага мэдлэг монголын төрд хэрэгтэй юм байгаа биз дээ. Өнөөдөр аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга хийж байсан хүн цөөн байгаа шүү”.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа сайдыг огцруулах эсэх тухайд санал хураалт явуулахад 64.3 нь дэмжлээ. Ингээд Ж.Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцрууллаа.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.