Дэлхийн хамгийн том сошиал платформыг ажиллуулдаг Фэйсбүүк компани Twitter, Clubhouse зэрэг бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх зорилгоор аудио үйлчилгээнүүд нэвтрүүлэх гэж байгаагаа өчигдөр зарлажээ.
Өчигдөр хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Цукербэрг энэ тухай анх мэдээлсэн байна. Энэ оны зунаас зах зээлд нэвтрэх шинэ үйлчилгээнүүд нь богино аудио клип илгээх “Soundbites”, аудио хэлэлцүүлэг өрнүүлдэг “Live audio” өрөөнүүд байх гэнэ.
Эдгээрээс гадна Фэйсбүүк хэрэглэгчид подкастуудыг сүлжээн дотроо тоглуулдаг болох ажээ.
Жилийн өмнө зах зээлд нэвтэрч байсан Clubhouse аудио чатын аппликэйшны эрэлт сүүлийн үед огцом нэмэгдсэн нь Фэйсбүүкийг ийм алхам хийхэд хүргэсэн бололтой. Twitter сүлжээнд мөн аудио солилцох “Spaces” үйлчилгээ нэвтрэхээр болсон юм.
“Урт хэлэлцүүлэг өрнүүлж, санаа бодол солилцоход аудио хамгийн тохиромжтой арга хэрэгсэл юм. Бусад хэрэгслүүдээр хэлэлцэхэд маш хэцүү сэдвүүдэд бид зөвхөн аудио ашиглан оролцож чадна. Сонсонгоо өөр зүйл зэрэг хийх боломжтой нь аудиогийн бас нэг том давуу тал юм” гэж Цукербэрг ярьжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.