Зургаадугаар сарын 1 буюу бүх нийтийн амралтын өдрөөр Д.Сүхбаатарын талбайд хүүхдийн баярын үйл ажиллагаатай тул талбайн зүүн, баруун хэсгийн авто замын хөдөлгөөнийг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах болжээ.
Хүүхдийн баяраар Д.Сүхбаатарын талбайд 15 төрлийн 3000 гаруй монголын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд танилцуулна. Мөн урлаг соёл, худалдаа, үзвэр үйлчилгээний олон арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөсөн байна.
Мөн багачууд оролцсон “Явган парад” явах үеэр Ерөнхий сайд Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний хойд талын авто замыг түр хугацаагаар хязгаарлана.
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм.
БАЯРЫН ӨДӨР ХААГДАХ ЗАМУУД:
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.