Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны иргэний гомдлын дагуу “Хүннү- 2222” хорооллын дэргэдэх барилгын хашаанд хурсан хогийг цэвэрлүүлэх гомдол ирсэн юм.
Шөнийн цагаар ачааны тэрэг явах зөвшөөрөлтэй байгаа бөгөөд тус барилгын хуримтлагдсан 6 тонн хогийг ачиж тээвэрлэх ажлыг шөнийг цагаар зохион байгуулж, хариуцсан мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллав.
Хог тээвэрлэлтийн 5 ачааны тэргээр 6 тонн барилгын хуримтлагдсан хур хогийг 2021 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө ачиж тээвэрлэж дууслаа.
Цаашид иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хариуцсан талбай, нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай хогоо хаяхгүй байж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна гэж Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.
11 цагийн өмнө
12 цагийн өмнө
12 цагийн өмнө
15 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.