Авлигатай тэмцэх газар энэ сарын 22-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 219 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.
Өнгөрсөн долоо хоногт 196 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 165 хүний материал байгааг тогтоосон байна. Харин хууль, журамд заасан үндэслэлээр 18 нэр дэвшигчийн мэдүүлгийг буцаасан байна. Мөн ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 12, тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн 1 нэр дэвшигч байгааг тогтоож шийдвэрлэсэн байна.
Дашрамд дуулгахад, одоогоор тус ажиллагаанд 261 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг хянагдаж байна гэв.
А.Уянга