Нийслэлийн найман дүүрэгт дархлаажуулалтын 46 цэг ажиллаж байгаа бөгөөд Хил хамгаалах ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль, худалдаа үйлчилгээний салбарын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж байна.
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль дээр тус дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд вакцинд хамрагдаж байна. Одоогоор зах худалдааны долоон төвийн 800 гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулахаас 15:00 цагийн байдлаар 300 гаруй хүнийг хамруулаад байна. Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна.
Нэгдүгээр тунг хийлгээд дархлал тогтохгүй. Дараагийн тунг хийлгэснээр дархлал бүрэн тогтоно. Тиймээс хоёрдугаар тунг хийлгэх хүртэл халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, халдвар авахгүй байх хэрэгтэйг эмч, мэргэжилтнүүд сануулж байна.
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.