Ням гарагийн үдэш бүр монголчуудыг гэрт нь “уяж” уярааж, баясгасан “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг-2” шоуны ес дэх дугаарын ялагч өчигдөр тодорлоо. Шоу эхэлсэн цагаас хойш хүчтэй оролцогчийн нэг байсан ‘Камертон’ хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар өөрийгөө эрс өөрчилж чадсан. Тэрбээр “Rammstein”хамтлагийн “Du Hast” дууг дуулж, рок хэмнэлээр үзэгчдийг бишрүүлж, өөрийн шинэ дүр төрхийг нээсэн юм. Г.Мэнд-Амар шагналын таван сая төгрөгөө хүүхэд, хөгшдөд тустай үйлд зарцуулна гэдгээ мэдэгдсэн юм. Өөрийн цахим хуудсаар дамжуулан мөнгөө хэрхэн сайн үйлд зарцуулснаа тайлагнана гэсэн билээ.
Тэрбээр 45 оноогоор ялагч болсон бол энэхүү шоуны хамгийн хүчтэй өрсөлдөгч Т.Бархүү 39 оноогоор удаалав. Эрэгтэй дүрд хувирсан төгөлдөр хуурч Ами 28 оноотой бөгөөд түүний араас С.Гантогоо 23, Г.Ганхүү 20, Б.Халиун 19, А.Хишигдалай 18, Б.Ариунцэцэг 15 оноог авсан юм. Ингээд хагас финальд Б.Ариунцэцэг, А.Хишигдалай нар оролцох боломжгүй болов.
А.Уянга
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
9 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.