КОВИД-19 халдварын эсрэг дархлаажуулалтын ажил өнөөдрөөс эхэлж байгаа.
Эхний ээлжинд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 56 мянган ажилтан, КОВИД-19 халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй цагдаа, онцгой төрийн албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулна гэдгийг ЭМ-ийн сайд өнөөдөр вакцин хийлгэх үеэрээ хэлж, эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудыг дархлаажуулалтад хамрагдахыг уриалсан.
БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид дархлаажуулалтад хамрагдаж байгааг тус дүүргийн Онцгой комиссын цахим хуудсаар шууд дамжуулан хүргэв.
ДЭМБ-аас албан ёсоор Pfizer, АstraZeneca вакциныг албан ёсоор бүртгэж авсан бөгөөд манай улсын хувьд өчигдөр өглөө Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн AstraZeneca компанийн Covishield вакцины 150,000 тунг тусламжаар хүлээн авсан юм.
Хүн амынхаа 60%-ийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамруулахаар Засгийн газар төлөвлөсөн бөгөөд одоогоор БНЭУ-аас 150 мянган хүн тун Covishield вакцин, БНХАУ-аас 300 мянган хүн тун Синофарм вакциныг хүлээн аваад байна.
AstraZeneca компанийн Covishield вакциныг нэг хүнд хоёр тунгаар хийх учир 150 мянган хүн тун гэдэг нь 75 мянган хүнийг дархлаажуулах хэмжээ бол Синофарм вакциныг ДЭМБ бүртгэж авсны дараа дархлаажуулалтад хэрэглэнэ хэмээн албаныхан мэдээлээд буй.
https://www.facebook.com/watch/?v=1157062508074351
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.