Хятадын тал “COVAX” хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлэх шийдвэр гаргалаа

2021-02-8 Ертөнц

БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 2-р сарын 3-ны өдрийн албаны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр, Хятад улс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ-ын) “COVAX” хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлэх шийдвэр гаргасныг мэдэгдлээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад улс “COVAX” хөтөлбөрт албан ёсоор нэгдсэн бөгөөд Covid-19-ийн эсрэг вакцинаа дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгож, хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, боломжит үнэ бүхий вакциныг нийлүүлэхийн төлөө ДЭМБ-тай нягт харилцаа холбоотой ажиллаж байна.

Бид ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесусын бүх улс орны эхний ээлжинд вакцин хийлгэх шаардлагатай иргэдэд энэ оны эхний 100 хоногийн дотор Covid-19-ийн эсрэг вакцин хийх уриалгад өндөр ач холбогдол өгч байгаа. Мөн “COVAX” хөтөлбөрийн үйл ажиллагаанд тулгарах хүндрэл, ялангуяа энэ оны 2, 3-р сард үүсэх магадлалтай вакцин нийлүүлэлтийн дутагдлын асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа.

ДЭМБ-ын хүсэлтээр Хятадын тал хөгжиж буй орнуудын яаралтай хэрэгцээнд зориулж “COVAX” хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлэхээр боллоо. Энэ бол Хятадын талын вакцины тэгш хуваарилалт, олон улсын халдвар хамгааллын хамтын ажиллагааг урагшлуулж, хүн төрөлхтний эрүүл мэндийн нэгдлийг байгуулах үзэл санааг баримталж буй бас нэгэн чухал үйлдэл юм.

ДЭМБ-аас Хятад вакциныг олон нийтийн хэрэглээнд ашиглах зөвшөөрлийг судалж эхэлсэн. Хятадын компаниуд үргэлжлүүлэн хамтран ажиллах болно. ДЭМБ-ыг энэ ажлаа аль болох эрт дуусгана гэдэгт итгэж байна.

Бид боломж бололцоотой улс орнууд идэвхтэй байж, “COVAX” хөтөлбөрийг бодит үйл хөдлөлөөр дэмжиж, ДЭМБ-ын ажлыг дэмжин, хөгжиж буй орнуудыг коронавирусийн эсрэг вакциныг даруй хүлээн авахад тусламж үзүүлж, олон улс цар тахлыг эрт ялан дийлэхэд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна гэлээ.

Эх сурвалж: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.