ӨМӨЗО-ны Улаанцав хотын Ардын Засгийн газраас 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материал хандивлав

2021-01-18 Мэдээ, мэдээлэл
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын Ардын засгийн газар, Улаанцав хотын хойд зүгийн далайд гарцгүй тээврийн компани, Монгол дахь Улаанцавын бизнесийн холбооноос нийт 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материал хандивласныг МҮХАҮТ өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.
Тусламжийн эд материалд нэг удаагийн хамгаалалтын хувцас, бээлий, нүдний шил, халуун хэмжигч, амны хаалт зэрэг багтаж байна.
Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин, коронавируст халдвартай нүүр тулан тархалтын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ нөхцөлд хандив өргөсөнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.