Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж буйтай холбогдуулан өнөөдөр (2021.01.11)-өөс хөдөлгөөнд оролцож байгаа автомашинууд QR код ашиглахгүй бөгөөд өмнөх шигээ дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж, амралтын өдөр үйлчлэхгүй байх шийдвэр хэвээрээ юм.
-Нэг, зургаагаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Даваа гаригт;
-Хоёр, долоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Мягмар гаригт;
-Гурав, наймаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Лхагва гаригт;
-Дөрөв, есөөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Пүрэв гаригт
-Тав, тэгээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Баасан гаригт зорчино.
Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдээс сондгой тоогоор төгссөн 275624, тэгш тоогоор төгссөн 275.761 ширхэг тээврийн хэрэгсэл байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.