Өнөөдөр нэг, зургаагаар төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй

2020-12-14 Нийслэл

Засгийн газрын шийдвэрээр өнөөдөр буюу 12-р сарын 14-нөөс эхлэн автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулж буй билээ.

Ингэснээр өмнө нь хэрэглэж байсан QR кодыг ашиглахгүй бөгөөд тээвриийн хэрэгслүүд гарагийн дугаарын хязгаарлалтыг мөрдөх юм. Өнөөдөр нэг, зургаагаар төгссөн тээврийн хэрэгслүүд 08-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй.

Харин маргааш хоёроор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Өнөөдрөөс улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл гараад буй бөгөөд энэ нь ташаа мэдээлэл болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.