Дуучин Бионсе удахгүй хорвоод мэндлэх гэр бүлийнхээ шинэхэн гишүүдийг угтах угаалгыг хийжээ. Ихэр хүүхэд тээж буй дуучин бүсгүй Беверли Хиллс дэх гэртээ угаалгын баяраа хийжээ. Шинэ хүнээ хорвоод төрөхөөс нь өмнө угаадаг барууны орнуудын энэ уламжлалыг Бионсе арай өвөрмөц маягаар тэмдэглэхээр шийдсэн аж. Тэр гэр бүлийнхнийгээ бас зочдоо бүгдийг нь африк маягаар хувцаслуулж, гэртээ африк омгийн уур амьсгал, хэв маягийг бүрдүүлжээ. Тэр ч бүү хэл зочдод хенна будгаар шивээс хийж, африк бүжигчид, бөмбөрчдийг урьж авчирчээ. 35 настай дуучин бүсгүйн ихэр хүүхдийн угаалгын баярт хуучин “Destiny’s Child” хамтлагийн гишүүдээс гадна бие давхар Серена Уиллиамс ч иржээ.
Таван жилийн өмнө анхны хүүхдээ төрүүлсэн Бионсе хугацаа ёсоор хоёр долоо хоногийн дараа амаржих ажээ.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.