С.БАЯРЫН шүүх хурал эхэллээ

2020-12-1 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд С.Баяр, Ч.Давааням нарын шүүх хурал 10.00 цагт эхэллээ.

Хэргийг эргэн сануулвал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярыг ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан улсад хохирол учруулсан үндэслэлээр таван жилийн хорих ял оноож, таван тэрбум 580 сая төгрөгийг хураан авах шийдвэр гаргасан юм. Харин  “Петровис трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Даваанямд хоёр жил хорих ял, таван тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгө хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийг шүүгчид эсэргүүцэн давж заалдаад байгаа юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.