Шинжилгээ авах зарим байруудад халдвар хамгааллын дэглэм мөрдөгдсөнгүй

2020-12-1 Мэдээ, мэдээлэл
Шинжилгээ авах байруудад халдвар хамгааллын дэглэм мөрдөгдсөнгүй

Нийслэлээс орон нутаг руу зорчих иргэдээс PCR шинжилгээг 22 цэгт авч буй. Шинжилгээ авч буй төвүүдэд халдвар хамгааллын дэглэмд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьжээ. Шалгалтын явцад  олон хүн нэг дор бөөгнөрсөн, цахимаар бүртгүүлээгүй иргэд дугаарласан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Мөн 37, 39, 41-р сургуулийн шинжилгээ авах байрт эмнэлгийн ажилчдын өмсөх хамгаалах хувцас хэрэгсэл, комбинзон тараагдаагүйгээс цагтаа эхлээгүй байна. Мөн 37-р сургууль, гар ариутгалын бодис хүрэлцээгүй 39-р сургуулийн зөрчлийг арилгуулжээ.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шинжилгээ авах 22 цэгт ариутгал цэвэрлэгээг 2 цаг тутамд хийлгэж, 16044 м.кв талбайд халдваргүйжүүлэлт хийлгүүлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.