Завхан аймгийн Онцгой комиссын “Шуурхай штаб” 11 дүгээр сарын 29-ний орой хуралдаж, Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсож дараах шийдвэрийг гаргалаа.
Нийслэлээс Завхан аймагт ирэхээр нийт 4269 иргэн хүсэлтээ илэрхийлсэн байна. Үүнээс 2812 иргэн нийтийн тээврийн хэрэгслээр, 1457 иргэн хувийн тээврийн хэрэгслээр, 51 иргэн онгоцоор ирнэ. Улаанбаатар-Улиастай, Улаанбаатар-Тосонцэнгэл, Улаанбаатар-Тэс гэсэн гурван чиглэлд явах нийт 35 автобусыг 42 болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэж хоёр удаагийн татан авалт хийхээр төлөвлөлөө.
Нэгдүгээр ээлжийн 42 автобус маргааш буюу 12 дугаар сарын 1-ний өдрийн 12:00 цагт, хоёрдугаар ээлжийн автобуснууд 12 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөлнө. Эхний ээлжийн татан авалтаар 42 автобусаар 1640 иргэн ирнэ. Иргэдийг хүлээж авахаар Улиастай суманд таван бүлэг, Тосонцэнгэл, Тэс сумдад тус бүр нэг бүлэг байгуулаад байна.
Иргэдийг сум суманд нь хүргэх зорилгоор тойргийн сумдаас тусгай машинууд бэлтгэхээр шийдвэрлэлээ. Харин Улиастай, Тосонцэнгэл, Тэс сумын иргэдийг баг, багийнх нь гадаа буулгаж гэрийн тусгаарлалтад шилжүүлнэ. Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг 14 хоног гэрийн тусгаарлалтад байх хугацаанд хяналт тавих ажлын хэсгийг сум, баг тус бүрт нь зохион байгуулж ажиллана.
Иймд Улаанбаатар хотоос ирэх иргэд:
1. 119.mn сайтад бүртгүүлж, шинжилгээгээ өгсөн байх
2. Билетээ захиалсан байх
3. Нэг сумын харьяат иргэд аль болох нэг автобусаар ирэхийг зоривол сум, сум руу нь хүргэж өгөхөд илүү дөхөм болно.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30417
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.