Тэрбээр “Нийтийн тээврийн цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлсэнтэй холбоотойгоор иргэдийн халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор хяналтын ажилчид ачаалал ихтэй 34 чиглэлд 86 автобусны буудал дээр тогтмол ажиллаж байна. Өчигдрөөс /2020.11.23/ байдлаар нийслэлийн хэмжээнд тэтгэвэр, халамжийн мөнгийг картаар олгох, картгүй иргэдэд карт олгох ажлыг зохион байгууллаа. Энэхүү ажлыг нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, нийслэлийн халамж үйлчилгээний газар хамтран зохион байгуулсан. Уг үйлчилгээнд төрийн болон хаан банкны салбараар 30 гаруй мянган хүн хамрагдсан байна.
Виза картгүй иргэдэд карт олгох ажлыг энэ долоо хоногт хийж дуусгах төлөвлөгөөтэй байна. Өчигдрийн /2020.11.23/ байдлаар хот руу хүнсний тээвэрлэлт, шатахуун, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, эм эмнэлгийн бараа материалыг тээвэрлэх зорилгоор 1,141 тээврийн хэрэгсэл нэвтэрлээ. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд мэргэжлийн байгууллагын албан хаагчид хяналт, шалгалтын ажлыг өдөр бүр хийж байгаа.
Нийслэл хот руу нэвтэрч байгаа бүх тээврийн хэрэгслийн гадаргууг ариутгах ажлыг Нийслэлийн мал эмнэлгийн газраас хийж байна. Товчоогоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдыг заавал шинжилгээнд хамрагдсан байхыг шаардаж байгаа. Хэрвээ шинжилгээнд хамрагдаагүй бол хот руу оруулахгүйгээр орон нутаг руу нь буцааж байна.
Бид аймгуудын шуурхай штабын албан хаагчидтай цахим хэлбэрээр холбогдож цаг үеийн байдал, мэдээлэл тогтмол солилцож байна. Мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод тээврийн цагдаагийн албаны хөдөлгөөнт эргүүлийн албан хаагчид иргэдийг хулгайгаар орон нутаг руу зорчих үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж байна. Учир нь сүүлийн үед Өлзийт товчоогоор зүүн аймгууд руу нутаг буцах хүсэлтэй иргэд хулгайгаар нэвтрэх тохиолдол их гарч байна” гэв.
Нийслэлийн хэмжээнд эргүүлийн 1,363 чиглэлд 5,000 гаруй албан хаагч ажиллаж байна.
Өчигдрийн байдлаар нийслэлийн шуурхай штабын 11-324702 утсанд эмнэлгийн үйлчилгээ, автомашины тусгай зөвшөөрөл, хотоос гарах, орох хөдөлгөөнтэй холбоотой 850 гаруй санал хүсэлт ирсэн байна. Иргэдийн санал, хүсэлтэд шуурхай штабын ажилчид цаг алдалгүй хариу мэдээллийг өгч ажиллажээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.