Энэ удаагийнхаа ярилцлагын хойморт УИХ-ын гишүүн А.Сүхбатыг урьсан юм.
-Туул голын бохирдол онц аюултай түвшинд хүрчээ гэдгийг Байгаль Орчин Хүнс Хөдөө Аж ахуйн Байнгын хорооны гишүүд дуу нэгтэй хэлж байсан. Та ажлын хэсэг ахлаж байгаагийн хувьд байдал ямар байгаа талаар хамгийн сайн мэдээлэлтэй байгаа байх. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгээс Туул голын дагуу бүхэлд нь явж судалсан. Туул голын дагуу 400 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байхад зарим нь шууд Туул гол руу бохироо асгаж байсан. Голын татамд бууж барилга байгууламж барьсан байна. Усны тухай хуулиар голын гольдрол, татамд газар олголт хийхийг хориглоно гэж заасан байдаг. Энэ мэт зөрчил их гарсан. Улаанбаатар хотыг Гачуурт тосгон, цэвэр усны дээд эх үүсвэр болох Горхи, Тэрэлж голын татамд иргэд, аж ахуй нэгж, байгууллага голд шахан буусан байна. Ер нь бид Туул голоо арай дэндүү гамшигийн байдалд оруулсан гэдгийг манайхан бүгд мэдэж байгаа.
Налайх дүүргийнхэн бохироо Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж руу шахаж байгаа.
-Аж ахуйн нэгж, байгууллагаас бохирын асуудлаа хэрхэн шийдсэн байдаг юм бол?
-Налайх дүүргийнхэн бохироо Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж руу шахаж байгаа. Горхи, Тэрэлж, Гордок буюу Налайх дүүргийн 5 дугаар хорооныхон өөрсдөө цэвэрлэх байгууламжаа шийдсэн байдаг. Олон аж аж ахуйн нэгжээс “Тэрэлж” зочид буудал, “Ред рок” компаниуд өөрийн цэвэрлэх байгууламжтай байна. Зарим аж ахуйн нэгжүүд “Чандмань Налайх” компанитай гэрээ хийж бохироо нийлүүлдэг юм билээ. Ер нь бидний өмнөх зуунаасаа ч салж чадаагүй байгаа нэг бэрхшээл бол нүхэн жорлонгийн асуудал байдаг. Ихэнх аж ахуйн нэгж нүхэн жорлонтой. Зарим нь муу усаа халиулж цэвэршүүлдэг технологиор шийдсэн ч өвлийн улиралд тэр нь ажилладаггүй. Туулыг Зааны болон Тэрэлж гол тэжээдэг. Гэтэл Тэрэлж голыг дагасан газар олголт зэрэг олон бэрхшээл байдаг. Голын татамд буусан айл өрхүүд олон. Энэ болгоныг шийдэх хэрэгтэй гэж Ажлын хэсгээс үзсэн. Улаанбаатар хотын Гачуурт тосгон мөн л нүхэн жорлонтой. Тус тосгоны бохир хөрсөөр дамжаад шууд Туул гол руу орж байгаа гэсэн үг. Улиастай, Сэлбийн гол Туул голд зутгахдаа замд таарах хог, үнсийг аваад л орчихдог. Тэгэхлээр Туул голын тухай хууль болон Хамгаалалтын захиргааг нь мэргэжлийн бөгөөд хүчирхэг байгууллага болгох шаардлагатай. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэрлэсэн ус нь стандартаас 6-8 дахин бохирдолтой усыг Туул гол шууд нийлүүлж байна. Энэ бүх бэрхшээлийг бид өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй.
Улаанбаатар хотыг Гачуурт тосгон, цэвэр усны дээд эх үүсвэр болох Горхи, Тэрэлж голын татамд иргэд, аж ахуй нэгж, байгууллага голд шахан буусан байна. Ер нь бид Туул голоо арай дэндүү гамшигийн байдалд оруулсан гэдгийг манайхан бүгдээрээ мэдэж байгаа.
-Туул гол дагуух арьс ширний үйлдвэрүүдийг яах ёстой вэ. Хөрөнгө зарцуулаад үйл ажиллагаа явуулж буй комданиудыг хөөх, хаах нь тал талдаа хэцүү байх нь тодорхой?
-Бохирдлын эх үүсвэр нь Харгиа цэвэрлэх байгууламжаас гадна арьс ширний үйлдвэрүүд, өлөн боловсруулдаг цехүүд, сүү, цаасны үйлдвэрүүд, машин угаалгын газрууд байна. Энэ үйлдвэрүүд ашигласан усаа төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг. Эдгээр байгууллага, үйлдвэрүүд дундын цэвэрлэх байгууламжаар бохирдлоо шийдэж байхгүй бол Туул гол гол биш хор болж байна. Алтанбулаг, Өндөрширээт, Лүн, Заамар сумын ард иргэд хотын лангуун дээр сүү, махаа зарж байгаа. Малын мах сүүгээр дамжуулан малчид нь ч тэр Улаанбаатарчууд ч хордож байна. Одоогоор мал төллөлт дуусч байна. Гэтэл зарим мал эрхтэн соголгтой гарч байгаа нь үнэн. Өнөөдөр л ийм болчихсон юм биш. Олон жилийн өмнөөс мал, амьтны гэдсээр нь тууралт гардаг, дотоод эрхтэн нь өвчилсөн байдалтай гардаг байсан. Алтанбулаг сумын удирдлага Туул голоос 5 км дотор малаа бэлчээхийг хориглох захирамж гаргасан. Туул дагасан өвс ногоо хортой болчихсон учир ийм шийдэлд хүрсэн хэрэг. Ажлын хэсгээс Заамар руу очиж байдалтай нь танилцсан. Тус сумын Туул голын гольдрол, татам дагуу 80 гаруй км газрын там болгоод хаячихсан. Зарим газраар Туул гол хаагуур урсаад байгаа нь мэдэгдэхгүй байна. Тэгэхээр Туул голыг бие даасан тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага бий болсныг нотолж буй юм. Усны тухай хууль, УИХ-ын тогтоол, Засгийн газрын тогтоол гэж ярихаасаа илүүтэй бодит байдал дээр Туул голоо яаж хамгаалах вэ гэдгийг л ярих ёстой. Тэрнээс хууль яриад энэ байдлаар байгаад байвал Туул гол ингээд л өнгөрнө. Туул голыг аврах бидний зорилт бол тус голоос цэвэр усаа ууж байгаа бидний эрүүл мэндийн асуудал бөгөөд бид өөрсдийгөө аварч явдал юм. Туул гол ширгэж үгүй болох аюултай нөхцөлд хүрсэн. Эрдэмтэд Туул голын дагуух гүний усны хоногийн хэрэгцээг 300 мянган метр.куб-ээс хэтрэхгүй гэж судалсан. Бид өнөөдөр зөвхөн инженерийн шугам сүлжээгээр хоногт 170 мянган метр.куб хэргэлж байна. Гэтэл Туул гол дагуух бусад гүний худаг хэдэн мянга байгаа тэдний хэрэглээ тодорхойгүй. Улаанбаатар хотын ундны усны нөөцийг тэжээгч нь Туул гол. Туул гол 14 хоног юм уу сар тасрахад ундны нөөцийн ус тэр хэмжээгээр л багасч байна гэсэн үг. Тэгэхээр усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, усан цогцолбор барих асуудал нэн тэргүүнд тавигдаад байгаа юм. Туул голын адгаас эх рүү нь нуур цөөрөм, далан барьж усан сан байгуулах нь зүйтэй юм шиг санагддаг.
Бохирдлын эх үүсвэр нь Харгиа цэвэрлэх байгууламжаас гадна арьс ширний үйлдвэрүүд, өлөн боловсруулдаг цехүүд, сүү, цаасны үйлдвэрүүд, машин угаалгын газрууд байна. Эдгээр үйлдвэрүүд ашигласан усаа төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг. Эдгээр байгууллага, үйлдвэрүүд дундын цэвэрлэх байгууламжаар бохирдлоо шийдэж байхгүй бол Туул гол гол биш хор болж байна. Алтанбулаг, Өндөрширээт, Лүн, Заамар сумын ард иргэд хотын лангуун дээр сүү, махаа зарж байгаа. Малын мах сүүгээр дамжуулан малчид болоод Улаанбаатарчууд хордож байна.
-Туул голыг хамгаалах талаар тусгайлсан хуультай болох талаарх таны саналыг зарим гишүүн няцааж байсан. “Монгол орны гол бүр тусгайлсан хуультай болох юм уу. Усны тухай хууль болон өөр олон хууль тогтоолоор энэ асуудлыг шийдэх боломжтой гэж байсан”. Үнэхээр л ширгэж буй гол бүхэнд тусгайлсан хууль гаргах боломжгүй нь тодорхой.
-Төрийн албаныхны хариуцлагагүй байдал Туул гол ийм болоход нөлөөлсөн. Монгол Улсад ус голыг зохицуулсан хүчин төгөлдөр хэрэгжиж буй 22 хууль, УИХ-ын 30 гаруй тогтоол, Засгийн газрын олон шийдвэр байгаа. Хэрвээ эдгээр хуулийг хэрэгжүүлж чадсан бол Туул гол аврагдах байсан. Эдгээр шийдэл хэрэгжихгүй болохоор бие даасан хууль гаргах шаардлага бий боллоо. Усны асуудлыг Усны тухай хуулиар, Туул голын асуудлыг нарийвчлан зохицуулах шаардлага байгаа гэж хараад байгаа юм. Заамар суманд Туул гол нүд дальдарч, зүүдэнд ормоор болсон байна. Гэтэл Туул голыг хамгаалах нь дэлхийн цэвэр усны нөөцийг хамгаалж байгаа явдал юм. Туул, Орхон гол нийлж, Сэлэнгэ мөрөнд цутгаад цаашаа Байгаль нуурыг тэжээдэг. Байгаль нуур нь дэлхийн цэвэр усны 25 орчим хувийг бүрдүүлж, хадгалж байгаа. Ирээдүйд нүүрлэх аюул гамшиг бол цэвэр усны хомсдол. Бид хоногтоо 170 мянган куб усыг ахиж ашиглахгүйгээр хаядаг. Улаанбаатар хотын усны хэрэглээний дийлэнхийг орон сууцанд амьдардаг иргэд хэрэглэдэг. Гэтэл энэ их усыг дахиж ашиглахгүй байгаа. Цэвэр усыг “00”-доо хэрэглэдэг улс ховор. Энэ ус чинь хэмжээтэй, чандмань эрдэнэ шүү дээ.
-Туул голын тухай хууль ч мөн адил хэрэгжихгүй байх вий гэсэн болгоомжлол байна?
-Монголчууд бороо орж байна гээд цув өмсөх биш бороо орж, үер болно шүү гэж хамгаалалалт хийх ёстой. Туул голын хамгаалалтын захиргаа хүчгүй байна. Төв аймгийн Эрдэнэ сум, Налайх дүүрэг, БОАЖЯ газар олгодог. Гэтэл энэ дундаас хэнд нь хариуцлага хүлээлгэх вэ гэхээр эзэн нь олддоггүй. Үүнийг тодорхой чигтэй болгох хэрэгтэй.
Туул гол ширгэж үгүй болох аюултай нөхцөлд хүрсэн. Эрдэмтэд Туул голын дагуух гүний усны хоногийн хэрэгцээг 300 мянган метр.куб-ээс хэтрэхгүй гэж судалсан байна.
-Туул голоос хайрга олборлодог компаниуд, арьс ширний үйлдвэрүүдэд Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргаж, шаардлага хүргүүлдэг. Гэтэл яг үйл ажиллагааг нь зогсоосон, газар дээр нь арга хэмжээ авсан тохиолдол байдаггүй. Төрийн байгууллагын ажилтнуудын хоорондын ажлын уялдаа муу байна уу?
-Миний хувьд нэг л зарчим баримталж байгаа. Энэ бол ширээний ард суугаад ярих биш. Яг газар дээр нь очиж танилцах, Туул гол даган амьдарч буй иргэдийн амьдралыг үзэхийг зорьсон юм. Үнэндээ бидний шийдэх гээд байгаа гол зүйл бол Хэнтийн нуруунаас эх аваад Орхон, Туулын бэлчир хүртэл 720 орчим км газрын л асуудал юм. Энэ багахан газарт байгаа хууль бус үйлдлүүдийг зогсоож, хариуцах эзэнтэй болгочихвол асуудал шийдэгдчих юм. Туул голыг дагасан амьдрал бол монголчуудын 50-аас дээш хувийн амьдрал юм. Улаанбаатар хотын иргэд, таван аймаг 17 сумын иргэдийн хувь заяатай шууд хамаатай. Нийт нутгийнхаа өчүүхэн хэсэг дээр хүн амынх нь тал хувь нь амьдарч байна. Гэтэл ганц тэжээгч ус нь байхгүй болчихвол хожим “тэгэх л байж дээ” гэж хуйхаа маажиж болохгүй. Иймд бид одоо л эрх зүйн орчныг нь тодорхой болгох учиртай. Нөхцөл байдлаа судлаад хуулиа сайн боловсруулаад гаргачихвал бүх асуудал шийдэгдэх болно.
-Туул голын дагуу хууль бусаар газар олголтууд яригддаг. Хууль зөрчин байж бусдад газар олгох, голын татам дээр үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргасан албан тушаалтанд хэн хэзээ хариуцлага тооцох вэ?
-Бид нээлттэй ил тод ярих л учиртай. Энд миний чиний, танай манай гэсэн ойлголт байхгүй. Бид энэ асуудлаар эргэн мэдээлэл хүргэнэ. Туул голыг дагасан хайрганы карьеруудын үйл ажиллагааг Улаанбаатар хотын захирагчийн шийдвэрээр хаасан. Туул голын хайрга, дайрга нь барилгын материалын чанарыг бүрэн хангадаггүй. Гэтэл манайхан эндээс олборлолт явуулж, бүтээн байгуулалтад ашигладаг. Туул голын хайрга, дайрга нь хөрснийхөө усыг хамгаалж, голын түвшинг барьж байдаг. Голын ус трубагаар урсаж байдаг юм биш.
С.Ганболд
15 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.