Нийслэлийн найман байгууллагын 102 үйлчилгээг цахимаар хүргэж байна

2020-11-13 Нийслэл
Нийслэлийн найман байгууллагын 102 үйлчилгээг цахимаар хүргэж байна

Нийслэлийн мэдээлэл технологийн газраас нийслэлийн  найман байгууллагын нийт 102 төрлийн үйлчилгээг  цахимаар  авах  боломжийг бүрдүүлсэн  SERVICE порталыг нэвтрүүлсэн.

Тухайлбал, иргэд Нийслэлийн Архивын газрын 18 төрлийн лавлагаа, Байгаль орчны газрын дөрвөн төрлийн үйлчилгээ, Хот байгуулалтын газрын зургаа, Гадаадын иргэн харьяатын нэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зургаан  багц үйлчилгээг  цахимаар  авах  боломж бий болсон  юм.  Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дөрөв, Соёл урлагийн газрын 20, Татварын газрын  42 төрлийн үйлчилгээг цахимаар  авах боломж бүрдээд байгаа  юм.

Түүнээс гадна иргэд,  аж ахуйн нэгжүүд өргөдөл, гомдлыг есөн эх үүсвэрээр дамжуулан  цахимаар  гаргах  боломж бий болсон. Тодруулбал,

  • НЗДТГ-ын тусгай дугаар 1800-1200
  • НХМГ-ын тусгай дугаар 70128012
  • Нийтийн тээврийн газрын тусгай дугаар 70044040
  • Мессежээр илгээсэн 131200
  • Засгийн газрын 11-11.mn
  • ulaanbaatar.mn систем
  • Check My service аппликэйшн
  • Smart UB аппликэйшн
  • Нийслэл Улаанбаатар Фэйсбүүк хуудсаар дамжуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа,  харьяа газар,  агентлагуудтай холбоотой санал  хүсэлт,  өргөдөл, гомдлыг хүлээн авах юм.

Харин ирсэн өргөдөл гомдлыг хариуцсан байгууллага, албан хаагчид Дотоод  удирдлагын системээр хуваарилна. Хариуцсан  албан хаагч өргөдөл,  гомдлыг хэрхэн шийдвэрлэснээ иргэний гаргасан  эх үүсвэрээр нь болон ESERVICE системээр дамжуулан хүргэх юм.

Нийслэлийн мэдээлэл технологийн газраас мөн тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ SMARTCAR системийг нэвтрүүлсэн.  Энэ системийг  ашиглан хэрэглэгчид  14 төрлийн  үйлчилгээг  мөн  цахимаар  авах  боломжтой.  Энэ оны 11 сарын /2020.11 / байдлаар  улсын хэмжээнд 1,111,432 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 54 хувь буюу 605,505  нь Улаанбаатар хотынх байгаа юм.  Одоогоор Smartcar аппликейшнийг 183260 хэрэглэгч гар утсандаа татаж аван, ашиглаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн мэдээлэл технологийн газар

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.