Худалдан авах ажиллагааны бодит шинэчлэлийг хийхэд улс төрийн хувьд хэцүү шийдвэр гаргах шаардлагатай байдаг хэдий ч нийгмийн шударга ёсны хувьд энэ нь амархан байх юм.
Хөгжиж буй орнуудын хувьд төрийн худалдан авах ажиллагаа нь авлигын хамгийн том эрсдэл байдаг. “Транспаренси Интернэшнл” олон улсын байгууллагын тооцоолсноор бага болон дунд орлоготой орнуудын Засгийн газрууд төсвийн хөрөнгийн 50 орчим хувийг хувийн хэвшлээс бараа, үйлчилгээ худалдан авахад зарцуулдаг бол өндөр орлоготой орнуудын хувьд 30 орчим хувийг ийм төрлийн бараа, үйлчилгээ худалдан авахад зарцуулдаг гэж үзжээ.
Тиймээс хөгжиж буй орнуудын төрийн худалдан авах ажиллагааны систем нь авлигын асуудалд нэн эмзэг байдаг нь гайхах зүйл биш юм. Энэ асуудал нь Өмнөд Африкт ч мөн үл хамаарах зүйл биш юм. Худалдан авах ажиллагааны асуудлыг зохицуулсан хуулиудын хуваагдмал байдал нь үр ашиггүй зохицуулалт, олон нийтийн хяналтад нөлөөлсөн нь дамжиггүй.
Тус улсын саяхан өргөн барьсан төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл нь нэгдсэн зохицуулалтын тогтолцоог бий болгохыг зорьж байгаа нь сайшаалтай байна. Гэсэн хэдий ч хуулийн төсөлд нууцлалтай холбоотой заалтууд оруулсан нь эсрэгээрээ эргэлзээ төрүүлж байна.
Уг хуулийн төсөлд судлаачид болон иргэний нийгмийн байгууллагууд санал өгөхдөө одоогийн энэ хэлбэрээр байвал авлига болон үр ашиггүй худалдан авалт хийх боломж үргэлжилсээр байх болно гэжээ.
Шинээр гарч ирж буй ардчиллын хөгжлийн хэрэгцээг хангахад шаардлагатай олон нийтийн хяналтыг дэмжих үүднээс хуулийн төслийг засахад оройтоогүй байна.
Хуулийн төсөлд нууцыг сурталчлах, олон нийтийн оролцоог хязгаарлахын оронд ил тод байдал, олон нийтийн хяналтыг тусгасан байх ёстой.
Өмнөд Африк төсвийн үйл явцыг ил тод байлгах чиглэлээр ахиц дэвшил гаргасан. Жишээлбэл, Нигерийн Сангийн сайд асан Нгози Оконжо-Ивеала саяхан Өмнөд Африкийн Засгийн газрын төсвийн ил тод байдлын түвшинг өндрөөр үнэлсэн юм.
Гэсэн хэдий ч зөвхөн төсвийн ил тод байдал нь удирдлагын буруу шийдвэр болон хууль бус үйлдлийн эсрэг тэмцэхэд хангалтгүй.
Нээлттэй, ил тод байдал нь худалдан авалт, зарцуулалтын дата мэдээллээр өргөжих ёстой юм. Үүнийг олон нийтийн хатуу оролцоо, хяналтыг бий болгох механизмд суурилсан байх шаардлагатай.
Худалдан авалт нь үндсэн зорилгодоо нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах хамгийн сайн арга бол бүх тендер, гэрээг олон нийтэд нээлттэй байршуулах явдал юм. Өмнөд Африк үүний зарим хэсгийг хэрэгжүүлж байна.
Гэхдээ нийтэд тархаасан Ковид-19-тэй холбоотой худалдан авалтын талаарх мэдээлэл нь иж бүрэн биш юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Кирилл Рамафоса Тусгай мөрдөн байцаах албанд төрийн байгууллагуудын Ковид-19-тэй холбоотой бараа, үйлчилгээний бүх худалдан авалтыг шалгахыг зөвшөөрсөн тунхаг бичигт гарын үсэг зурсан.
Үүний дараа төрийн байгууллагуудад Ковид-19-тэй холбоотой тендерийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлэх шаардлага тавигдсан. Энэхүү худалдан авалтын мэдээллийг тархаах нь чухал алхам боловч илүү их зүйлийг хийх шаардлагатай байна.
Ерөнхий аудиторуудын тусгай тайланд хийсэн шалгалтаар “хэт өндөр үнийн шинж тэмдэг, шударга бус үйл явц, гарч болзошгүй залилан, нийлүүлэлтийн сүлжээний менежментийн хууль тогтоомжийг орхигдуулж” байгаа зэрэг зөрчлүүд тогтоогдсон. Ерөнхий аудиторуудын хийсэн дүгнэлтүүд нь төрийн байгууллагууд дахь худалдан авалтын хяналт сул, найдваргүй орчинд явагдаж байгааг харуулж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.