Монгол Улсын Соёлын Яам, ЗГХА Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо хамтран 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд “Бүх нийтийн хөгжмийн баяр-2020” нэгдсэн арга хэмжээг Улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна. Энэ нэгдсэн арга хэмжээний нээлт маргааш Хүүхдийн ордонд болно.
Үүний хүрээнд “Цахим орчинд хөг нэмье” онлайн фестивалийг мөн нэг сарын хугацаанд өрнүүлэх аж.
Онлайн фестиваль нь хөгжмийн челленж / Music challenge / хэлбэрээр зохион байгуулагдах ба оролцогчдод насны хязгаар болон мэргэжлийн шалгуур тавигдахгүй гоцлол, цөөхүүл болон хамтлаг зэрэг аль ч хэлбэрээр оролцож болно.
Шилдэг оролцогчид 2020 оны 11 дүгээр сарын 14-нд зохион байгуулагдах “Бүх нийтийн хөгжмийн баяр-2020” нэгдсэн гала тоглолтод урилгаар оролцохоос гадна өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн шагнал хүлээж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.