Сургуулиудын талаас дээш хувь нь зориулалтын бус цайны газартай байжээ

2020-10-9 Боловсрол

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 275 төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуульд эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийхээс 237 буюу 77 хувийг хамруулаад байна.
Нийслэлийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 138 сургууль, төрийн бус өмчийн 99 сургууль, нийт 275 сургуулийн 1-5 дугаар ангийн 170.000 орчим сурагч үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байна.
2020-2021 оны хичээлийн урьдчилан сэргийлэх шалгалтын дүнгээс үзэхэд:

Шалгалтаар илэрсэн зөрчлүүд:

1. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 138 сургуулийн 74 буюу 53.6 хувь зориулалтын, 59 буюу 42.7 хувь зориулалтын бус цайны газартай, 5 буюу 3.6 хувь цайны газаргүй байна. Төрийн бус өмчийн 117 сургуулийн 21 буюу 23.3 хувь нь зориулалтын, 62 буюу 68.8 хувь нь зориулалтын бус цайны газартай, 7 буюу 7.7 хувь нь цайны газаргүй байна. Тухайлбал: : Хан-Уул дүүргийн 7, 10, 15, 18, 32, 34, 26, 41, 60, 115, 118, Америк сургууль, Чингэлтэй дүүргийн 17, 57, 39, 5, 117, 50, 72, Сонгинохайрхан дүүргийн 107, 9, 42, 134, 129, 121, 74, 62, 124, Баянзүрх дүүргийн Баянзүрх, Шавь цогцолбор, 102, 53, 79, , Багануур дүүргийн Сод Баянгол дүүргийн 28, 47, 51, 113, Гурван тамир, Жаргалан, Лидер, Номч, Номун далай, Оюуны нахиа, 19, Сэтгэмж, Сүхбаатар дүүргийн 45, 71, Спортын төв сургууль, Кингс кидс, Номын гялбаа нь зориулалтын бус цайны газартай байна.

2. Нийт цайны газруудын 67 буюу 28.2 хувь нь Хүүхдийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийн өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагаар хуульд заасан шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргуулаагүй байна. Тухайлбал: Чингэлтэй дүүргийн 39, 50, 117, 138, 140, 50, 117-р сургуулийн цайны газар, Баянзүрх дүүргийн 126, 87, 137, Гэгээ, Сэлбэ сургууль Сүхбаатар дүүргийн 71, Шинэ зууны удирдагч, Үй цай, Баянгол дүүргийн Жишиг эрдэм, Хан-Уул дүүргийн 10-р сургууль /Хүслийн хайрхан ээж ХХК/, Эрдмийн гүүр сургууль.

3. Хүнс түүхий эдийг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, гэрээт байгууллагаар тээвэрлэдэггүй 90 буюу 37.9 хувь байна. Тухайлбал: Чингэлтэй дүүргийн 138, 117, Тусгал, Баянгол дүүргийн Жишиг эрдэм сургууль

4. Нийт сургуулиудын 75 буюу 31.6 хувь нь Хүнс хадгалах нөхцөл хангалтгүй, хүнсний агуулахгүй, хүнс хадгалах зориулалтын сав хэрэгсэлгүй, хөргөгч, хөргүүр дутагдалтай, тухайлбал: Чингэлтэй дүүргийн 50, 17, 57, 139, 138, Хан-Уул дүүргийн Америк сургууль, 7, 10, 15, 18, 26, 34, 41, 60, 63, 115, 118 дугаар сургуулиуд

5. Шалгалтад хамрагдсан сургуулиудын 50 буюу 21.9 хувь нь Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрэн бүрдүүлээгүй, бүртгэл хөтөлдөөгүй байна. Тухайлбал: Чингэлтэй дүүргийн 17, 39, 37, Оюут, Тусгал, Багануур дүүргийн Боловсрол, Гүн галуутай, Оюуны-Эрин цогцолбор сургуулиудад Үдийн цай хэрэгжүүлэгч Агаржин ХХК. Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн Гёте сургууль.

6. Сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын хоол, хүнсний чанар аюулгүй байдалд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус “Хяналтын зөвлөл”-ийн үйл ажиллагаа хангалттгүй байна. Тухайлбал: Чингэлтэй дүүргийн 5, 39, Тусгал сургууль, Сүхбаатар дүүргийн Күнз, Гэгээ, Сэлбэ сургууль

7. Шалгалтанд хамрагдсан сургуулиудын 66 буюу 27.8 хувьд нь дотоод орчин, гал тогоо болон сургуулийн орчимд хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа нь БСШУЯ, ЭМС-ын хамтарсан 2018 оны А/448, А/268 дугаар тушаалын хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал: МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль, Баянгол дүүргийн 93, 20 дугаар сургууль

8. Хоол үйлдвэрлэлийн өрөөний агааржуулалтын систем хэвийн ажиллагаагүй Баянгол дүүргийн 93, Жишиг эрдэм

9. Үдийн цайнд өгч буй хоолны илчлэг нь МХЕГ-ын даргын 2017 оны А/179 дүгээр тушаалаар баталсан “Сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийн 6 дугаар бүлгийн 6.15 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. Тухайлбал: 133, 85, 5 , 109, 119, Голомт цогцолбор сургууль

10. Хан-Уул дүүргийн Ромашка, Глобал их оюун , 76, 80, 105, 129, 67, 134, 143, 124, 122, 42, 123 дугаар сургуулийн үдийн цай хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн хоол үйлдвэрлэлийн хэсэгт нүдэнд харагдах шавж /ялаа/ ихтэй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүй, цэвэрлэгээний багаж хэрэгсэл, алчуурыг цэвэрлэж, халдваргүйжүүлдэггүй, хүнсний түүхий эдийг угаах цэггүй, хоолны газарт ажлын сав суулгыг дахин бохирдох нөхцөлд хадгалдаггүй зөрчил илэрлээ.

11. Шалгалтад хамрагдсан хоол үйлдвэрлэлийн газруудын 85 буюу 35.7 нь технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй, хоол үйлдвэрлэлийн өрөө, тасалгаа эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Тухайлбал: 50, 57, 117, Баянзүрх дүүргийн Баянзүрх цогцолбор сургууль, Баянгол дүүргийн Жишиг эрдэм, Гурван тамир, Оюуны нахиа, Сүхбаатар дүүргийн 71, 45, 71, Спортын төв сургууль, Хан-Уул дүүргийн 7, 10, 15, 26, 34, 60, 63, 115 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолборын 2 дугаар бага сургууль /Глоривишн ХХК/, 129-р сургууль /Халиун бат арвижих ХХК/,

12. Хоолны жор, технологийн картад орц, илчлэг, шим тэжээллэг чанар, боловсруулах технологи ажиллагааг бүрэн тусгасаагүй, мөрдөж ажилладаггүй 8 буюу 25 хувь нь. Тухайлбал: Хан-Уул дүүргийн Эрдмийн гүүр, 10 дугаар сургууль /Хүслийн ээж хайрхан ХХК/, Баянгол дүүргийн Жишиг эрдэм, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургууль /Түмний түнжин ХХК/, Өнөр цогцолборын 83 дугаар сургууль /Цаст цайдам ХХК/, Хөгжил цогцолборын 80 дугаар сургууль /Халиун бат арвижих ХХК/, Ирээдүй цогцолборын 86 дугаар сургууль /Вингс ХХК/, Ирээдүй цогцолборын 2 дугаар бага сургууль /Глоривишн ХХК/.

13. Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам батлуулан мөрдөж ажилладагггүй, дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй 13 буюу 33 хувь нь. Тухайлбал: Сонгинохархан дүүргийн Ирээдүй цогцолборын 2 дугаар бага сургууль /Глоривишн ХХК/, Ирээдүй цогцолборын 86 дугаар сургууль /Вингс ХХК/, Өнөр цогцолборын 83 дугаар сургууль /Цаст цайдам ХХК/, 107 дугаар сургууль Түмний түнжин ХХК, Сүхбаатар дүүргийн 71, Шинэ зууны удирдагч, Үй цай, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль /Саранбизъяа ХХК/, Баянгол дүүргийн 20 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 87 дугаар сургууль, Гёте, Хан-Уул дүүргийн 10, Эрдмийн гүүр сургууль

Шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу авсан арга хэмжээ:

2020-2021 онд хийгдсэн төлөвлөгөөт шалгалтын явцад цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг \шалгах арчдас 450, усны шинжилгээ 75, хоолны илчлэг тодорхойлох шинжилгээ 25, ариутгалын бодис 10, хүнсний бүтээгдэхүүний дээж 30-ийг авч Хүнсний байдлын үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторит шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргаж ажилласан.

Акт нийт 3, албан шаардлага 45 , дүгнэлт 100-ийг үйлдэж, зөрчилтэй ажиллаж байсан 35 иргэн, аж ахуйн нэгжид 15.500.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ ногдуулж үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.