ШӨХТГ цахим мэдээллийн нэгдсэн сантай боллоо

2020-10-6 Мэдээ, мэдээлэл

 

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран  “Монгол улсад шударга өрсөлдөөнийг дэмжих, эрх зүйн шинэчлэлт хийж, байгууллагын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг  хэрэгжүүлж байна. 

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: Бидний хувьд хүртээмжийн асуудал буюу цахим технологи ашиглаж, нийтэд нээлттэй байх, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх ажилд анхаарч ажилалаа. Өчигдөр “E-Mongolia”цахим хөтөлбөр нээлтээ хийж, Монгол улсын засгийн газар одоогийн байдлаар 181 орчим зөвшөөрлийг цахим хэлбэрт оруулсан байна.  Цахим мэдээллийн сантай болсноор иргэд рүү чиглэсэн хүртээмжийн асуудлыг шийдэж байна” гэв.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй энэхүү төслийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь ШӨХТГ-ын үйл ажиллагааг цахимжуулах бөгөөд тус газрын шинэ цахим хуудсыг нээж, байгууллагын дотоод удирдлагын цахим систем нэвтрүүллээ. Төслийн хүрээнд дараах шинэ мэдээллийн сангуудыг бүрдүүлэх программ хангамжийг боловсруулж, цахим хуудастай холбожээ.

Тодруулбал:

-Зөрчлийн хэргийн бүртгэлийн сан,

-Монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн сан,

-Нэгдэх, нийлэх аж ахуйн мэдээллийн сан.

Энэхүү сургалтад оролцсон талууд ШӨХТГ нь цахим Монгол хөтөлбөртэй хөл нийлүүлэн үйл ажиллагаагаа цахимжуулж, мэдээллийн нэгдсэн системтэй болох чухал алхмыг хийж байгаа. Тэр дундаа ажилтан өдөр тутмын ажиллагааг байцаагчид программ хангамж ашиглан хийж, тайлан мэдээллийг хүссэн үзүүлэлтээр одоо цагаар гаргах боломжтой болж байгааг хэлж байсан юм. Мөн ШӨХТГ мэдээллийн нэгдсэн сан буюу байгууллагын найдвартай “ой санамжтай” болж, мэдээллийн аюулгүй байдал сайжирч, хувь хүн болон бизнесийн нууцтай холбоотой мэдээллийн хадгалалт, хамгаалалт сайжирна гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.