Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Улсын Их хурал Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан билээ. Энэ хуулийн үйлчлэлд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй Монгол Улсын иргэн хамаарсан юм.
Тодруулбал, Нэгдүгээрт 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээл авсан бол зээлийг нэг удаа бүрэн тэглэнэ. Хоёрдугаарт 6 саяас дээш дүнгээр тэтгэврийн зээл авсан бол зургаан саяыг нь тэглэж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлнө. Гуравдугаарт нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн зөрүүд бондын эрхийн бичиг олгоно. Дөрөвдүгээрт тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн бондын эрхийн бичиг олгохоор зохицуулсан.
Тэгвэл нийтдээ 228.7 мянган ахмад настан тэтгэврийн зээлтэй байсан бөгөөд үүнээс зургаан саяас дээш хэмжээний тэтгэврийн зээлтэй ахмад настан 21 мянга байсан аж. Мөн ахмадуудын тэтгэврийн зээлийн өрийг тэглэхэд 696 тэрбум төгрөг зарцуулсан юм. Харин тэтгэврийн зээл аваагүй үлдсэн 194 мянган ахмадад нийтдээ 194 тэрбум 807 сая төгрөгийг үнэт цаас хэлбэрээр олгохоор болсон. Тэтгэврийн зээлгүй байсан ахмадууд дээрх үнэт цаасыг тэтгэвэр авдаг банкандаа өгч, бэлэн мөнгөөр солиулах юм.
Тэгвэл тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад олгох нэг сая төгрөгийг ирэх оны тавдугаар сараас олгох юм байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.