Яг одоо МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж эхлээд байна. Учир нь Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн МАН-ын дарга М.Энхболд, АН-ын гишүүн Х.Баттулга нарыг бүртгэж авсан ч МАХН-ын дарга Н.Энхбаярыг гурван шалтгаанаар бүртгэхээс татгалзсан. Тиймээс МАХН нэр дэвшигчээ нөхөн бүртгүүлэхээр болж, “Тусгаар тогтнолын” ордны гадаа жагсаал цуглаан хийсэн ч тусыг эс олов.
Тиймээс МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд аль нэг намыг дэмжиж оролцох уу, өөр нэр дэвшигчийг сонгох уу гэдэг асуудлаа өнөөдөр ийнхүү шийдвэрлэхээр хуралдаж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, намын Бага чуулганд хэний нэрийг оруулж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх вэ гэдгийг одоо болж буй Гүйцэтгэх товчоо эцэслэн шийдвэрлэх юм.
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд тус намын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж, хуульч С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, С.Ганбаатар нарын гишүүдийн аль нэгийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой гэж үзэж байгаа учраас Гүйцэтгэх товчоо хуралдаж аль нэг нэр дэвшигчийн нэрийг Бага чуулганд оруулах юм.
О.Соёмбо
11 цагийн өмнө
14 цагийн өмнө
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
87429
30693
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.