Монголын бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ энэ онд 60 жилийн ойтойгоо золгож байна.
Монголын баялаг бүтээгч, улсын төсвийн 90 гаруй бүрдүүлдэг төрийн болон хувийн өмчит 3 мянга гаруй ААН, компанийг эгнээндээ нэгтгэсэн тус байгууллага 1960 онд тухайн үеийн Гадаад худалдааны яамны дэргэд Худалдааны танхим нэртэйгээр байгуулагдаж байв.
Байгуулагдсан цагаасаа Монгол Улсын бизнесийн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, дуу хоолойг төлөөлөх, дэмжин урамшуулах чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулж ирлээ.
Үйл ажиллагааны сүүлийн жишээг дурдвал МҮХАҮТ нь НҮБ-аас энэ онд эхлүүлээд буй “НҮБ-75” санаачилгын хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт болж буй “Хүсч буй ирээдүйгээ хамтдаа бүтээн байгуулъя” уриан доорх олон талт хэлэлцүүлэгт бизнес эрхлэгчдийн хамт оролцож байна.
Энэ хүрээнд тус байгууллага НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагчийн газар хамтран “НҮБ-75 санаачилга: 2020 он ба ирээдүй” хувийн хэвшлийн салбарын байгууллагуудын уулзалт, хэлэлцүүлгийг саяхан зохион байгуулав.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, “Дэлхий нийтийг хамарсан “COVID-19″ цар тахлаас үүдэн бид том сорилттой тулгарч буй энэ цаг үед олон улсын хамтын ажиллагаа, үндэстэн хоорондын нөхөрлөлийн үнэ цэнэ, ач холбогдлыг улам бүр үнэлж, мэдрүүлж байна” гэдгийг онцлов.
Тэрбээр “Монгол Улс төдийгүй дэлхийн эдийн засагт маш том хүндрэл саад бэрхшээл тулгарч байгаа өнөө үед олон улсыг хамарсан энэхүү хэлэлцүүлгээр Монголын бизнесийн хувийн хэвшлийнхэн тулгамдаж буй асуудал, түүний гарц шийдэл, гаргасан санал, зөвлөмжүүдээ НҮБ-д шууд хүргүүлэх болно. Бидний дуу хоолой НҮБ-ын ирэх 25 жилийн хөгжлийн хөтөлбөрийн хувийн хэвшлийг дэмжих чиглэлд тодорхой санал болон тусна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Хэлэлцүүлгээс Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, МҮХАҮТ хамтарсан тайлан гаргаж НҮБ-д болон ААН-үүдэд илгээх юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.