Богд хааны ордон музейн тохижилтын ажил 95 хувьтай байна

2020-08-20 Нийслэл

Богд хааны ордон музейн орчимд түүх, соёлын дурсгалт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын явцыг Хотын дарга болон холбогдох албаныхан шалгав. Богд хааны ордон музейн дэргэдэх нийт 1.4 га, 8600 метр.кв ногоон байгууламж бүхий талбайг тохижуулах ажлын явц 95 хувьтай байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны тохижилтын ажил хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүн “120 мянгатын уулзвараас тус цэцэрлэгт хүрээлэн рүү борооны ус ихээр орж ирдэг байсныг Богдын музейн урд хэсгээс эхлэн ус зайлуулах шугамыг холбож, худаг руу гаргаж өгсөн. Уг худаг усыг Дунд гол руу зайлуулах байдлаар асуудлыг шийдвэрлээд байна. Одоогоор 200 метр ногоон байгууламж, мөн гэрэлтүүлгийн ажил үлдээд байна. Энэ сарын 20-ны дотор тохижилтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа” гэв.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Богд хааны музейг үзээд гарч ирсэн хүүхэд, залуус, иргэд, жуулчид талбай дээрх түүхэн олдворуудыг үзэж сонирхох боломжтой болж байна. Энэ сайхан бүтээлүүдийг ирээдүй хойч үеийнхэндээ хүлээлгэж өгөх хэрэгтэй. Богд хааны 150 жилийн ойд зориулсан энэхүү цэцэрлэгт хүрээлэнг бий болгож байгаа та бүхэнд талархаж байна. Цаашид хийж бүтээсэн тохижилт, хөшөө дурсгалыг арчилж, хамгаалах, хяналт тавьж камержуулахад анхаарах хэрэгтэй” гэдгийг холбогдох албаныханд хэллээ.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.