Борооны улмаас зам эвдэрч 4.7 тэрбумын хохирол учруулжээ

2020-07-7 Нийслэл
Борооны улмаас зам эвдэрч  4.7 тэрбумын хохирол учруулжээ

Нийслэл хотод орсон хүчтэй, аадар борооны улмаас авто зам  эвдэрч  4.7 тэрбумын хохирол учирчээ.  Өнөөдрийн байдлаар 150 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийснийг Нийслэлийн автозамын хөгжлийн газраас мэдээлэв. Тухайлбал,  усархаг борооны улмаас 1340 мкб замын нүхэн эвдрэл гэмтэлд засвар хийж 20 мянган мкб шороо хусч, 2300 тонн борооны ус соруулах ажил хийжээ.

Албаны хүмүүсийн хэлснээр авто замын эвдрэл гэмтэл үүсэх, ус тогтоход гэр хорооллын айл өрхүүд хашаа тэлж барьснаас үүдэн нөхцөл байдал хүндрэх нэг шалтгаан болжээ. Борооны улмаас үүссэн автозамын эвдрэл гэмтэл, ус зайлуулах байгууламжийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.07.07/ Нийслэлийн онцгой комиссын  ажлын хэсэг хуралдаж байгаа юм.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.