Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгасан. Гэхдээ нийслэлийн эдийн засгийг дэмжих үүднээс үйлдвэр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг үе шаттай нээж багаа билээ. Тухайлбал, амралын газар, ресторан, зоогийн газар, танхимын сургалт болон биеийн тамир, финтесийн газрын үйл ажиллагааг нээсэн.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн номын сан, музейн үйл ажиллагааг нээж байгаа гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдэгдэв. Гэхдээ ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг сайтар зохион байгуулахыг анхааруулав. Мөн худалдаа, үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарийг сунгаж, ажиллаж байна. Зургадугаар сарын 30-нд өндөржүүлсэн бэлэн байдал дуусахтай холбогдуулан бусад худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нээхээр судалж, бэлтгэл ажлыг хангаж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 11 номын сан, 12 музей үйл ажиллагаа явуулдаг ажээ.