“Мини” ухаалаг утас хэрэглээнд нэвтрээд хоёр жил болжээ

2018-03-26 Ертөнц

Та дөрвөн ам.долларын үнэ бүхий ухаалаг гар утасны талаар сонссон уу, хэрэглэж үзсэн үү. Энэтхэгийн “Рингин Белл” компанийн танилцуулсан “Freedom 251” ухаалаг гар утас дөрвөн ам.доллар билээ.

Хамгийн хямд, бат бөх гэгддэг “Nokia” компанийн 3310 утас Монголд өнөөдөр дунджаар 10 мянган төгрөгийн ханштай байгаа бол үүнээс ч хямд үнээр “Freedom 251” шинэ загварын ухаалаг гар утсаа санал болгож байгаа Энэтхэг компанийнхан тус утсыг худалдаанд гаргаад хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ.

Хамгийн хямд үнэтэй гэгдэж байгаа энэ гар утас нь “Apple” компанийн “Iphoe 5” загварын ухаалаг гар утастай эн тэнцүүхэн буюу 1 гигабайтын шуурхай санах ой, өндөр нягтрал бүхий дөрвөн инчийн дэлгэцтэй юм.

Г.Пүрэвсүрэн

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.