Өнөөдөр /2020.06.19/ УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Говь-Алтай аймгийн “Говь-Алтай АЗЗА” ТӨХК-ийн авто замчдын Баарангийн даваанд гүйцэтгэж буй зам засварын ажилтай танилцлаа.
Говь-Алтай аймгийн Баарангийн давааны авто замд туузан хашлагагүйгээс үүдэн цас, бороотой, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед осол гарах өндөр эрсдэлтэй байсан бөгөөд тус компанийн зүгээс хүсэлт ирүүлсний дагуу асуудлыг судлан үзэж, төсөвт өртгийг 2020 оны Улсын төсвийн Зам, тээврийн хөгжлийн сайдын багцад тусгуулснаар ийнхүү хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах боломж бүрдэж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан зам засварын ажилтай танилцах үеэрээ цаг уурын ямар ч нөхцөлд ажил үүргээ ажрахгүй гүйцэтгэдэг авто замчдадаа талархаж буйгаа хэлээд, ажлын амжилт хүсэв. Мөн тус байгууллагын парк шинэчлэлд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: ЗТХЯ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.