2019 оны үндэсний их баяр наадамд түрүүлсэн, улсын аварга Э.Оюунболд, улсын начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн билээ. Улмаар тэдний барилдах эрхийг хоёр жилээр хасаж, цол, чимгийг нь хураах саналаа Ерөнхийлөгчид өргөн барьсан юм. Үүний сацуу тэдэнд бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгохоор шийдвэрлэсэн.
Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нар Авлигатай тэмцэх газарт хандан, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн билээ. Тэд шинжилгээнийх нь албан ёсны хариу гараагүй байхад нууц задруулсанд гомдолтой яваагаа хэлсэн.
Өмнө нь хэд хэдэн удаа хойшлоод байсан Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал өнөөдөр болов. Өмнө нь тэрбээр шүүх хуралд өөрөө оролцох хүсэлт гаргасан тул хойшлуулсан.
Энэ удаа өөрөө мөн ирээгүй, “АТГ-т шалгагдаж буй тул хэргийг нь түтгэлзүүлж өгнө” гэсэн хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй. Улмаар өнөөдөр хуралдан, Э.Оюунболдын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.