Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /06.16/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс тэндэнд холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 22-ныг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргаад байна. Түүнийг зургадугаар сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн цагдан хорихоор болжээ.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.