Үндэсний их баяр наадмыг ирэх сарын 11, 12-ны өдөр орон даяар улс, аймаг, суманд нэг зэрэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Улсын баяр наадмаар олон хүн нэг дор цуглуулахгүй, техник технологийн дэвшлийг ашиглан зохион байгуулна хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлсэн билээ. Тэгвэл нээлтийг Төв цэнгэлдэх хүрээлэнд биш нийслэлээс зүүн тийш 90 гаруй км зайд орших аялал жуулчлалын “XIII зуун” цогцолборт зохион байгуулахаар төлөвлөжээ.