Цагаан байрны хойд уулзвараас 0,79 км авто замыг ирэх сард хүлээлгэн өгнө

2020-06-11 Нийслэл
 Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас он дамжин хэрэгжүүлж  буй төслүүдийн нэг болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Цагаан байрны хойд уулзвараас Хүчит шонхор захын уулзвар хүртэлх 0,79 км авто замын ажлын явц 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 2019-2020 онд иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдуулах түгжрэлийг бууруулах зорилгоор гэр хороолол руу түлхүү автозам тавихаар төлөвлөн гэр хорооллын доторх холбоос шинэ авто зам барих ажлуудыг эхлүүлэн зам барилгын ажлыг хийж гүйцэтгэж байна.

Үүний нэг болох тус авто замын газар шороо,  авто замын хашлага  суурилуулалт, цахилгааны шугам сүлжээ шилжүүлэг, 13 нэгж талбарт газар чөлөөлөлт болон далангийн хамгаалалтын L хэлбэрийн төмөрбетон хаалтын ажлууд хийгдэж байна.

Тус авто замыг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна. Мөн Энэ жил Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 9, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 83, орон нутгийн хөгжлийн сангаар 36,хоёр улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 3 төсөл арга хэмжээ хэрэгжих аж.

Нийслэл хотод 52,5 км авто замыг шинээр хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд  17,5 км уулзваруудыг өргөтгөж, 178,6 мерт урт гүүрэнд засвар хийгдэх юм байна. Мөн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины 4 нүхэн гарц хийгдэхээр төлөвлөгджээ.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗAР

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.