“Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборын нээлтийн ажиллагаа НҮБ-ын энхийг сахиулагчдын өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Ганзориг, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатар, Агаарын цэргийн командлагч бригадын генерал О.Энхбаяр, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, БНТУ, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе нар, БХЯ, ЗХЖШ-ын удирдах албан тушаалтнууд, энхийг сахиулагчдын төлөөлөл оролцов.
ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Ганзориг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийн баярын мэндийг хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд хүргэж, “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборыг байгуулах санаачилга гарган хэрэгжүүлж буй Зэвсэгт хүчний нийт ахлагч нар, дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон болон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд талархалаа илэрхийлсэн.
Цогцолборын нээлтийн ажиллагааны эхэнд ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Б.Гантөмөр “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборын талаар танилцуулга хийж, энэхүү цогцолборыг Зэвсэгт хүчний нийт ахлагч нарын идэвх санаачилга, хандивын хүрээнд сүндэрлэн босгож байгааг онцолсон. Түүнчлэн тэрээр Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багаа илгээж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 18000 гаруй цэргийн алба хаагч оролцсоны 70 гаруй хувийг Зэвсэгт хүчний гол цөм болсон мэргэжлийн ахлагчийн бүрэлдэхүүн эзэлж буй нь бидний бахархал болж байгааг тэмдэглээд хүн төрөлхтөний энх тайван, аюулгүй байдлын төлөө Монгол цэргийн оруулсан хувь нэмэр, гавьяат үйлсийг алдаршуулах зорилготой уг цогцолборыг бүтээн байгуулахад бүх талаар дэмжиж ажилласан Зэвсэгт хүчний нийт ахлагч нартаа ЗХЖШ-ын даргын зөвлөлийн өмнөөс болон хувиасаа талархаж байна гэлээ.
“Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолбор хөшөө нь офицер, ахлагч, эмэгтэй цэргийн алба хаагчийн төлөөллийг илэрхийлсэн 3 ширхэг баримал байх бөгөөд нийт өндөр нь 5 метр юм.
Эх сурвалж: ЗХЖШ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.