Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын 14 дүгээр тогтоолоор “Эрдэнэс баялаг“ ТББ-ыг байгуулсан. Энэ байгууллагын гол зорилго нь гадаад зах зээл буюу бирж дээр тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээл дэх гэрээ хэлэлцлийг хийх, үнийг тогтворжуулах юм.
Мөн Засгийн газрын 114 дүгээр тогтоолоор бүх төрлийн шатахууныг литр тутамд олон улсын зах зээл дээр буусантай холбогдуулан 300-400 төгрөгөөр бууруулах. Мөн гадаад зах зээл дээр тосны үнэ буурч байгаатай холбоотойгоор цаашид үнийг урт хугацаанд тогтвортой байлгах бодлогын арга хэмжээг зохицуулахаар үүрэг болгосон. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс А92 шатахууныг 8 сарын хугацаатай үнийг тогтворжуулах гэрээг импортлогчид болон “Эрдэс баялаг” ТББ-тай үзэглэсэн. Ингэснээр 8 сарын хугацаанд улсын хэмжээнд А92 шатахууны үнэ тогтвортой байхаар шийдвэрлэсэн.
2020.05.18-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазараар ахлуулсан төр болон хувийн хэвшлийн үнийн хамтарсан зөвлөл хуралдсан. Энэ хуралдаанаар зөвлөмжийг гаргасан. Энэ хүрээнд улсын хэмжээнд он дуустал А92 шатахууны үнийг тогтворжуулах ажлыг хийжээ. Говь Алтай аймагт А92 бензин литр тутамд 1600 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Улаанбаатар хотод 1320-1400 төгрөгийн хооронд борлуулна. Ингэснээр А92 бензин нийт 400 төгрөгөөр буурчээ.
Нийслэлийн хэмжээнд 250 гаруй шатахуун түгээх станц байдаг. Эдгээрээс 40 орчим нь А80 нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, нйислэлийн хэмжээнд А80 хэрэглээ тун бага. Харин орон нутагт А80 хэрэглээ өндөр байдаг аж. Хэрэв А80 шатахууныг А92 болгож зарвал тусгай зөвшөөрлийг нь цуцлах зохицуулалттай тул сольж шахах боломжгүй гэдгийг мэдэгдсэн юм.
Өчигдрөөс эхлэн шатахууны үнийг буулгаж эхэлжээ. Газрын тосны гадаад нөхцөл байдал он гарснаас хойш дэлхийд түүхий тосны үнэ сүүлийн гурван сар дараалан буурчээ. Тавдугаар сараас түүхий тосны үнэ нэмэгдэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар сүүлийн долоо хоногт газрын тосны үнэ тогтвортой өссөн байна. Нэг берент тосны үнэ 35.9 хувиар өслөө. Газрын тосны үнэ өсч байхад шатахууны үнийг буулгаж байгаа. А92 бензин 200 төгрөгөөр буулгалаа. Ингэснээр,
А-80 50 төгрөгөөр,
А-92 80-100 төгрөгөөр,
А-95 200 төгрөгөөр,
Дизель түлшний үнэ литр тутамд 180 төгрөгөөр тус тус буурчээ.
Ингэснээр нийслэлд,
А-80 авто бензин 1350,
А-92 авто бензин 1360,
А-95 авто бензин 1800
Дизель түлшний дундаж үнэ 1990 төгрөг болсон гэв.
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
11 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
87365
30402
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.