Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эртэч Монгол хөтөлбөр хамтран Хотын соёл аяны хүрээнд жилийн хугацаанд үргэлжлэх “БИД СОЁЛТОЙ ЗАЛУУС” уралдааныг зохион байгуулж байна. Уралдаан нь залуусын оролцоог нэмэгдүүлэх, хотын соёлыг түгээх, зөв хэвшилд уриалах, эерэг контент бүтээхэд оршино.
Уралдаан сар бүр өөр сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж шилдэг 3 оролцогч бүрийг шагнана. Шилдгийн шилдэг оролцогч гадаад улсад аялах эрхээр шагнуулна.
Энэ сарын уралдааны сэдэв “Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг иргэд байцгаая” сэдвийн хүрээнд залуучуудыг уриалсан, нэгийг бодогдуулж чадсан, агуулга санааг багтаасан 3-5 минутын бүтээл байна.
Сэдвийн хүрээнд дараах агуулгыг оруулна
Уралдаанд хэрхэн оролцох вэ?
Уралдаанд оролцогч нь Эртэч Монгол бүх сарын оролцогчид гэсэн https://www.facebook.com/groups/2583485731680937/?epa=SEARCH_BOX фэйсбүүк группт постоор оруулж #БиХариуцлагатайИргэн hashtag-ийг ашиглан өөрийн овог нэр, хаанаас оролцож байгаа эсэхээ бичин постолж оролцоно. Хамгийн их like, share хийсэн 3 хүнийг зохион байгуулагчдын зүгээс шагнах юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 90099099
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30422
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.